ХӨВСГӨЛ: Үзэсгэлэн худалдаагаар цагаан идээ хамгийн их борлуулалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-13 13:08:23

Мөрөн /МОНЦАМЭ/. “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийн хүрээнд Чингүнжавын талбайд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна .



Үзэсгэлэн худалдаанд 21 сум, 1 тосгоны 200 гаруй иргэн, 16 аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байна. 

Энэ үеэр шар тос килограмм нь 27000-29000, ааруул 10000-15000, цөцгий литр нь 20000 төгрөгийн үнэтэй байна.  

Цагаан идээ хамгийн их борлуулалттай байна гэдгийг худалдаачид хэлж байна.













 

Холбоотой мэдээ