Газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөө шөнө Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн газар тариалан бүхий нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч цочир хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
18, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 20-нд зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 18-наас баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
Ж.Болор