СЭЛЭНГЭ: АНУ-ын хөдөө аж ахуйн ололт, сайн туршлагаас нэвтрүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-08 11:26:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн зарим төлөөлөл АНУ-ын ХААЯ-ны судалгааны багийг өчигдөр хүлээн авч уулзан, санал солилцлоо.

 

Энэ үеэр зочдын зүгээс Монгол Улсын хөдөө аж ахуйн гол бааз тариалангийн бүс нутагт зочилж ирсэндээ талархаж буйгаа илэрхийллээ.

 

Уулзалтаар хөдөө аж ахуйн бүс нутгийн үйлдвэрлэл, хөрсний үржил шим, эрчимжсэн аж ахуйн асуудлууд дээр талууд байр сууриа илэрхийлж, харилцан ярилцлаа.

 

Зочдын зүгээс АНУ-ын хөдөө аж ахуйн ололт, сайн туршлагаас орон нутгийн онцлогт тааруулан нэвтрүүлэх боломжтой гэдгийг илэрхийллээ.

 

Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын үр тарианы 50 гаруй хувь, төмс, хүнсний ногооны 30, байгалийн хадлангийн 20 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэдэг газар тариалангийн гол бүс нутаг гэдгээрээ онцлогтой.

Холбоотой мэдээ