СЭЛЭНГЭ: Жишиг сум төслийн ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Жишиг сум
төслийн хүрээнд Алтанбулаг сумын дулаан үйлдвэрлэлийн төвийн барилгын ажил үргэлжилж
байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж орон нутагт ажиллаж хөрөнгө
оруулалтын ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж байна.
Тухайлбал
хойд хилийн хаалга болсон Алтанбулаг суманд
ажиллах үеэрээ "Жишиг сум" төслийн ажилтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ сэргэлтийн
бодлого"-ын хүрээнд Алтанбулаг сумыг "Жишиг сум" болгох төслийг
эхлүүлээд явж байгаа.
Төслийн хүрээнд хэрэгжиж буй 7 мегаваттын
дулааны станцын барилга барих суурийн бетон цутгалтын ажил одоогоор үргэлжлэн
явагдаж байна.
Өнгөрсөн жил дээрх төслийн хүрээнд шугам хоолойн
шинэчлэлт, газар шорооны ажлууд хийгдсэн юм.
Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Алтанбулаг
сумын айл өрх, аж ахуйн нэгж албан байгууллагууд найдвартай дулаанаар хангах
нөхцөл бололцоо бүрдэх юм.