Монголд аялсан жуулчдын олонх нь БНСУ-аас иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад энэ оны эхний 7 сард 323.9 мянган жуулчин иржээ.
Зөвхөн долоодугаар сард 97.1 мянган жуулчин ирснээс хамгийн олон буюу 32.8 мянга (33.8 хувь) нь БНСУ-аас ирсэн байна. Харин 24.2 мянга (24.9 хувь) нь ОХУ, 14.8 мянга (15.2 хувь) нь БНХАУ-ын жуулчид эзэлж байгаа аж.