МИАТ ТӨХК-ийн түрээсээр авах хоёр ширхэг В787-9 агаарын хөлгийн эхнийх нь ойрын үед ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-07 18:04:16
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК болон AerCap компани 2023 оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг ойрын үед “Чингис Хаан” ОУНБ-д буухаар төлөвлөж байгааг тус компаниас мэдээллээ.


Харин хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд багтаан хүлээж авах ажээ.  


В787-9 нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан юм байна. 


Эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот, цаашид АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ