ХОВД: "Шигшмэл хурд-2023" уралдаанд 450 гаруй морь уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-31 09:35:57

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт игшмэл хурд-2023" уралдаан болж байна.

Монголчуудын адууны өв соёл, уламжлалыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Ховд аймгийн уяачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх зорилготой тус хурдан морины уралдаан 7 дугаар сарын 30-нд эхэлсэн юмНийт 6 насны 450 гаруй морь уралдаж байна.

Уралдааны эхний өдөр азарга, соёолон, хязаалан насны морь уралдсан бөгөөд 17 сумын адуучин залуусыг оролцуулсан “Бугуйл шүүрэх тэмцээн” зохион байгууллаа. Хоёр үе шаттай уг тэмцээнд нийт 54 залуу оролцож, 13 нь хоёрдугаар шатанд шалгарчээ.

Өнөөдөр (2023.07.31) даага, шүдлэн, их насны морьдын уралдаан зохион байгуулж, шагнал гардуулна.


Энэхүү уралдааны үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ажлын алба, аймгийн ЗДТГ, "Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан", Монголын МСУХ хамтран зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын зүгээс уралдааны эхний 9 байрт шалгарсан морьдыг мотоциклоор байлж, мөн нас бүрд уралдсан морьдын 30-аас доошгүй хувийг шагнаж урамшуулах юм.  

Холбоотой мэдээ