Израилийн Ерөнхийлөгч асан Шимон Перес цус харважээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-09-14 09:54:12

ТЕЛЬ-АВИВ. /KAZINFORM/. Израилийн Ерөнхийлөгч асан Шимон Перес цус харвасны улмаас Тель-Авив хотоос холгүй орших эмнэлэгт яаралтай хүргэгджээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, өдгөө 93 настай Ерөнхийлөгч асан ухаан орсон, биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

Энэ оны нэгдүгээр сард тэрбээр тус эмнэлэгт хоёр хоног хэвтэн эмчилгээ шинэжилгээ хийлгүүлэхэд “зүрхний цохилт хэвийн бус болсон” гэсэн хариу гарч байжээ.

Израилийн ерөнхий сайдын албан тушаалыг хоёр удаа хашиж байсан тэрбээр 2007-2014 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж  байсан юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ