Нийслэлийн ногоон байгууламжийг тоолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-09-13 17:01:52

Хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийг тоолж байна.

Тооллогын комисс нийслэлийн 130 гудамж, цэцэрлэгийн мод, сөөг, зүлгийг төрөл, зүйл бүрээр нь нарийвчлан тоолж байна. Тооллогын дүн энэ сарын 25 гэхэд эцэслэн гарах бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийн мэдээллийн санд бүртгэгдэх юм.  Урьдчилсан дүнгээс харахад хотын гудамж талбайн мод, сөөг, зүлэгний хэмжээ 2012 оныхоос 3-4 дахин өссөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ