ХӨВСГӨЛ: ЭЕШ өгч байгаа хүүхдүүдийг 3 жил үнэгүй тээвэрлэж буй жолооч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-15 16:46:17

Мөрөн  /МОНЦАМЭ/. Энэ залууг  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Ж.Элбэгзаяа гэдэг.


Тэрбээр сум хоорондын тээврийн жолооч. Сүүлийн 3 жил сумынхаа 12 дугаар ангийн хүүхдүүдийг Элсэлтийн ерөнхий шалгалтад үнэ төлбөргүй тээвэрлэн тусалж байгаа юм.


Мөн Ж.Элбэгзаяа нь Их-Уул сумынхаа сургуулийг автомашинтай болгох хандивын аян эхлүүлж, спорт, урлаг, сурлагын амжилт гаргасан багш, сурагчдыг өөрийн зүгээс шагнаж урамшуулан боловсролыг дэмждэг нэгэн ажээ.


Жил бүр шалгалтад орж буй хүүхдүүдээ үнэ төлбөргүй авч явдаг тул эцэг эхчүүд, Их-Уул сумын иргэд талархал дэвшүүлж байлаа.


Холбоотой мэдээ