СЭЛЭНГЭ: "Сэлэнгэ марафон-2023"-д "Авлигын эсрэг нэгдье" аян хамтран оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-10 10:57:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын алба "Авлигын эсрэг нэгдье" үндэсний хэмжээний нөлөөллийн аянд нэгдлээ.

 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан бөгөөд тус жилийн хүрээнд АТГ "Авлигын эсрэг нэгдье" үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлээд байна. 

Өнөөдөр эхэлж буй УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит "Сэлэнгэ марафон-2023" тэмцээнд оролцогчид хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг багасгаж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх тус аяныг дэмжин, нэгдэж байна.

 

2023 онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ