СЭЛЭНГЭ: Аюулгүй таван цэгт нийт 1930 иргэн, 334 тээврийн хэрэгсэл цугларчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй
байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар,
Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион
байгуулж байгаа стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16.00 цагт
улсын хэмжээнд дуут дохио дуугарлаа.
Гамшгийн үеийн хариу арга хэмжээний хүрээнд Монгол
Улсын хамгийн олон хүн амтай, хамгийн том гэгдэх Мандал сумаас
ирүүлсэн мэдээг хүргэе.
Сумын төв Зүүнхараа хотын аюулгүй 5 цэгт нийт 1930 иргэн, 334 тээврийн хэрэгсэл цугларан сургалтын
үйл ажиллагаанд хамрагдсан
байна.
Тодруулбал 1
,6 дугаар багаас 389 иргэн, 108
тээврийн хэрэгсэл, 2, 9 дүгээр багаас
512 иргэн,
110 тээврийн
хэрэгсэл, 3, 7 дугаар багаас
404 иргэн, 66
тээврийн хэрэгсэл оролцсон байна.
Харин Хэрх 4 дүгээр багаас
267 иргэн, 25
тээврийн хэрэгсэл, Түнхэл 5 дугаар багаас
273 иргэн, 14
тээврийн хэрэгсэл, Тарни 8 дугаар багаас
88 хүн,
10 тээврийн
хэрэгсэлтэйгээр сургуулийн ажиллагаанд оролцжээ.