ХЭНТИЙ: Аймгийн 100 жилийн ойн баярын сунгаа наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-09 08:09:49
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн 100 жилийн ойн баярын сунгаа наадмыг ирэх 7 дугаар сарын 3-ны билэгт сайн өдөр Хэрлэн сумын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гарлаа.
Үндэсний спортыг хөгжүүлж, дэмжин ажиллах зорилготой тус бэсрэг наадмын комисс өнөөдөр хуралдан наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг төлөвлөн ярилцсан байна. Наадамд Хэрлэн сумын харьяаны хурдан морь, хүчит бөх, харваачид оролцох ба морин уралдааны төрөлд азарга, их нас, соёолон насны морьд уралдаж, 32 бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харвааг тус тус зохион байгуулж, сумын цол олгох шийдвэр гарлаа.

Холбоотой мэдээ