Завхан аймаг аюулгүйн нөөцөд 224 тн өвс бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-11 10:02:50

Завханы ИТХ, ЗДТГ-ын ажлын хэсэг 24 суманд ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах бодлого, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэдийн саналыг тусгах зорилгоор ажиллаж байна. Тэд иргэдийг сонсохоос гадна, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг шалгах, өвөлжилтийн бэлтгэл ажил, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, сургууль цэцэрлэгийн цугларалт, ханган дүүргэлт, аймаг сумдын нөөцөд бэлтгэсэн хадлан тэжээлийн байдалтай танилцах юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 322 дугаар тогтоолоор Завхан аймгийн аюулгүйн нөөцөд 224 тн өвс, 32 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд сум тус бүрт 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн байна.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ