АРХАНГАЙ: "Бэлэн бай" аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-06-06 15:06:55

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна.

Тус сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх "Бэлэн бай" аяныг улс орон даяар өрнүүлж байгаа.

Аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас нээлтэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт гал түймэр унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгслийг танилцуулах, ажлын байрны Галын аюулгүй байдлын дүгнэлт олгох, барилга байгууламжийн зураг төсөл хянах, архивын лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, гамшгийн эрсдэлийн үнэлгээний талаар заавар зөвлөгөөг өгч, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэлээ.

Мөн гал унтраах техникийн олон төрөлт спортыг иргэдэд сурталчилж, эрэлч нохой Кобигийн үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Тус өдөрлөгт 650 гаруй иргэн оролцож, ОБГ-ын үйл ажиллагаа, ашигладаг багаж төхөөрөмжтэй танилцав.