ХӨВСГӨЛ: 18 нас хүрээгүй хүүхдэд утаат болон электрон тамхи худалдахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-05 10:43:38

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 18 нас хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглов.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон байна.

Тус аймгийн Хүүхдийн 11-р чуулганы үеэр хүүхдүүдээс утаат болон электрон тамхины хор хөнөөл, бага насны хүүхэд болон сурагчдад дэлгүүр худалдааны төвүүд байнга худалдаалж байна. Энэ тал дээр арга хэмжээ авч өгөхийг чуулганы төлөөлөгч нар хүссэн хүсэлтийг Хүүхдийн зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж ажил хэрэг болгон, хүүхэд, залуучуудад ээлтэй бодлого, шийдвэр гаргасан байна.

 

Холбоотой мэдээ