БАЯНХОНГОР: Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Эрүүл иргэн - Хонгорын баялаг" уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-30 10:23:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Эрүүл иргэн - Хонгорын баялаг" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.


Эх үрсийн баярын үйл ажиллагаа зургаадугаар сарын 1-ний 9.40 цагт ЕБС-ийн 300 хүүхэд Номундалай сургуулийн урдаас парадаар алхаж талбайд орж ирснээр, 10.00 цагт баярын нээлт Баганат талбайд эхэлнэ.


Мөн өдөр Баянхонгор аймгийн 200 авьяаслаг хүүхэд үндэсний хөгжмийн зэмсэг морин хуурыг Тусгаар тогтнолын Баганат талбайд эгшиглүүлэхээр бэлтгэж байгаа бол холбогдох байгууллагууд 16 өртөө байгуулан ажиллуулах аж.


Харин алдарт эхчүүдэд нэг хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 31-нд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар төлөвлөжээ.


Нэмж дуулгахад, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад 2023.06.01-ний өдөр бүх багийн спорт заалуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийг олгож байгаа юм.

Холбоотой мэдээ