Азийн физикийн олимпиадын хоёр дахь шатны шалгалтад 195 сурагч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-25 20:18:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн физикийн XXIII олимпиад үргэлжилж байна. Сурагчид хоёр дахь шатны шалгаруулалтад өнөөдөр хамрагдлаа.

Нийт 195 сурагч 5 цагийн хугацаанд туршилтын хоёр бодлогын хариуг гаргах даалгавартай.
Бодлогын хариултыг гаргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг Монголын захиалгаар Тайваньд бүтээсэн юм.
Сурагчид туршилтын даалгаврын хүрээнд
- Өндөр нарийвчлалтай хэмжилт хийнэ
- Зүй тогтлыг судална
- Таамаглал дэвшүүлнэ
- Таамаглалаа туршилтаар батална.


Холбоотой мэдээ