ТӨВ: Энэ жил 1 сая 550 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-23 15:16:18

Зуунмод /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон сэргэлт-Ногоон Төв аймаг” уриатай бүх нийтээр мод тарих аяны нээлт өнөөдөр Төв аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр мод, ногоон байгууламжийн үзэсгэлэн худалдааг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулж байна.


Энэхүү аяны талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнээс тодруулбал, Төв аймаг энэ жил 27 сумын хэмжээнд 1 сая 550 мянган ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Модыг зөвхөн тариад орхих бус арчлалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа тул иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн гүйцэтгэж байна. Төгсөгчдийн төгөл, албан байгууллагын моджуулах хэсэг гэх мэтээр ангилан хариуцуулснаар илүү дүнд хүрнэ гэж төлөвлөсөн. Мод тарих ажил 5 дугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд өөрсдийн хариуцах ногоон байгууламжтай болох хамт олонд нээлттэй хандаж байна. 


Холбоотой мэдээ