Ноолуурын үнэ кг нь 110-135 мянган төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх түүхий эдийн “Эмээлт”
захад энэ сарын 22-ны байдлаар ноолуур кг нь 110-135 мянган төгрөгийн үнэтэй байна.
Бүс нутгаар авч үзвэл:
- Баруун аймагт 110-135
мянган төгрөг,
- Зүүн аймагт 110-130 мянган
төгрөг,
- Төвийн аймагт 110-135
мянган төгрөг
- Говийн аймгуудад 110
мянган төгрөгийн үнэтэй байгааг “Малчин лавлах-109” мэдээллийн төвөөс мэдээлж
байна.
Харин ХАА-н түүхий эд,
бараа, бүтээгдэхүүний биржид нийт 22.3 тэрбум төгрөгийн ХАА-н гаралтай бараа,
түүхий эдийг арилжжээ. Тодруулбал, 5 дугаар сарын 15-19-нд Хөдөө
аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 71 хэлцлээр 44.9 тэрбум
төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох:
- 293.1 тонн ноолуур,
- 43.9 тонн хонины ноос,
- 22.5 тонн хонины завод ноос,
- 52 тонн тэмээний ноос,
- 2140 тонн тосны ургамал тус тус арилжсан байна.