Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч шинээр томилогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-22 15:41:17
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли томилогджээ. 


Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад хамтрагч талтай хийх Дэлхийн банкны бодлогын хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэхээс гадна “Дэлхийн банк группийн 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн хүрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавин ажиллах юм.


Ноён Таехюн Ли 2013-2017 онд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Ахлах эдийн засагчаар ажиллахдаа макро эдийн засаг болон төсвийн бодлого, санхүүгийн салбарын хөгжил, төрийн санхүүгийн удирдлага, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратеги болон бүтцийн шинэчлэлийн чиглэлүүдийг хариуцаж байжээ.

Холбоотой мэдээ