Нэрэмжит сургууль нэгээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-09 01:55:37

Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүрэн дунд сургууль тус аймгийн нэрт багш нарын нэг, ардын боловсролын тэргүүний ажилтан агсан М.Кебекийн нэрэмжит болов.

Нэрэмжит болгосны баярын арга хэмжээ тус суманд өнөөдрөөс эхлэв. Баярын арга хэмжээ маргааш үргэлжилнэ. 1963 онд Алматыд багшийн дээд сургууль төгссөн М.Кебек энэ сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр долоо, захирлаар 15 жил ажиллахдаа сургалт, хүмүүжлийн орчинг орчин үеийн хэмжээнд хүртэл тохижуулан хөгжүүлсэн байна.

Дашрамд нь дурдахад өмнөх он жилүүдэд тус аймгийн есөн сургуулийг домогт нисгэгч генерал М.Зайсанов, Монгол Улсын Баатар М.Икей, МУГБ С.Шолтай, Б.Хурметбек, Н.Баялхан, сурган хүмүүжүүлэгч М.Бекей, Ж.Аргынбай, Ж.Какей, нэрт уурхайчин Т.Худайберген нарын нэрэмжит болгосон байдаг.  

Ш.Айзаря

Холбоотой мэдээ