БАЯН-ӨЛГИЙ: Халаалт өгөх хугацааг хоёр хоногоор сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-16 11:31:02

Өлгий /МОНЦАМЭ/. Эрчим  хүчний сайдын 2021 оны А/129 тушаалаар Баян-Өлгий аймгийн халаалтын улирлыг 9 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж, 5 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгахаар тогтоосон.


Тушаалын дагуу нэгдсэн халаалтыг өчигдөр зогсоох байсан ч Баян-Өлгий аймгийн Өлгий хотын албан байгууллага, айл өрхүүдийг дулааны эрчим хүчээр хангадаг "Эрчимбаян Өлгий" компани халаалт өгөх хугацааг энэ сарын 17-ны өдрийг хүртэл сунгаж байгаагаа мэдэгдэв.


Компанийн зүгээс халаалтын хугацааг хоёр хоногоор сунгаж байгаа шалтгаанаа тус аймагт цаг агаар дулаараагүй, шөнийн цагаар хасах градустай байгаатай холбоотой хэмээн тайлбарлав. Энэ хугацаанд хэрэглэгчдээс нэмэлт төлбөр авахгүй аж. 

Холбоотой мэдээ