СЭЛЭНГЭ: Цагдаагийн түүхэнд анх удаа туг аялах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-09 17:18:00


Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туг Сэлэнгэ аймагт ирлээ.

 Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Партизаны талбайд Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туг аялуулах ёслол болон “Цагдаагийн тангараг” давтах хүндэтгэлийн үйл ажиллагаа, Цэргийн хүрээний байгууллагуудын жагсаал боллоо.

Энэхүү туг аялах ёслол Цагдаагийн түүхэнд анх удаа болж байгаа бөгөөд 21 аймгаар тойрон аялж байгаа ажээ.

 

Дотоодын цэргийн байлдааны туг нь дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл юм.

Сэргээн засварласан Цагдаагийн улаан тугийг 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авснаас хойш эдүгээ 31 жил болж байгаа аж.

Улмаар  Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 10000 гаруй алба хаагчдын цог хийморийн илэрхийлэл аж.

Энэхүү тугийг Ахмадын хорооны санаачилгаар сэргээн засварласан байна. Ингэхдээ 21 аймаг, 231 сумын хурдан удмын 313 азарганы дэл, сүүлний хялгасыг дээжлэн авч сэргээн засварлажээ.  




Холбоотой мэдээ