“iPhone 7”-г өнөөдөр танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-07 13:53:37

САН-ФРАНЦИСКО. /ВВС/. Есдүгээр сарын 7-ны лхагва гараг дэлхийн техник технологийн ертөнцөд чухал өдөр болох төлөвтэй байна. Тодруулбал, Америкийн “Apple” компани өнөөдөр “iPhone 7” болон “iPhone 7 Plus” загварын шинэ гар утаснуудаа танилцуулах гэж байна.

Өмнөд Солонгосын “Samsung” компани батарейны асуудлын улмаас “Note 7” шинэ ухаалаг гар утсаа зах зээлээс эргүүлэн татахаар болсноо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа “Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна.

Шинэ бүтээгдэхүүний онцлогийн талаарх янз бүрийн таамаг төсөөлөл технологийн ертөнцөд аль хэдийн тархжээ.

“Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн чихэвчний оролтгүй байна гэж шинжээчид таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид утасгүй чихэвч буюу Bluetooth чихэвч эсвэл утсаа цэнэглэхэд ашигладаг Lightning connector буюу цэнэглэгчийн хошуу ашиглах хэрэгтэй болж байна гэсэн үг. Гар утсыг маш нимгэн болгохын тулд ийм шинэчлэлт хийсэн бололтой.

“iPhone 7”  болон “iPhone 7 Plus”  нь тус бүр 32, 128 болон 256 Гегабайтын багтаамжтай гэнэ.

Шинэ “iPhone 7”  нь LED гар чийдэнтэй байх бөгөөд энэ гар чийдэн нь дөрвөн өнгөөр, тодруулбал, хоёр хүйтэн ба хоёр дулаан өнгөөр гэрэлтүүлэх аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ