СҮХБААТАР: Түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-12 08:46:59

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн нутаг Далай булаг гэдэг газар 4 дүгээр сарын 11-ний өдөр гарсан түймрийг тус өдрийн оройны 22 цаг 30 минутад бүрэн унтраасан гэж сумын ЗДТГ-аас мэдэгдлээ.


Одоогоор түймрийн шалтгаан нөхцлийг болон хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Дорнод аймгаас нэмэлтээр ирсэн Хэнтий, Сүхбаатар аймгийн ОБГ-ын аврах бүлгүүд 17 цагт очжээ. Улмаар нийт 11 бүлэг, 17 техник хэрэгсэл, 88 хүн түймрийг унтраахад оролцсон байна. 

Холбоотой мэдээ