ДОРНОГОВЬ: Мод үржүүлгийн талбай байгуулж, нутгийн хөрсөнд тохирсон мод суулгац үржүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-10 09:49:57

Сайншанд /МОНЦАМЭ/. Хаврын мод тарих ажил дөхөж байна. Дорноговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 20 сая мод тарихаар амлалт өгсөн. Аймгийн БОАЖГ-аас энэ жил мод үржүүлгийн талбай байгуулж  хайлаас, сухай, заг зэрэг говийн хөрсөнд ургахад тохиромжтой мод суулгац тарихаар төлөвлөжээ.

Тус аймаг жилдээ 300-400 гаруй мянган мод тарих нөөц бололцоо байгаа аж. Мод тарих урьдчилсан нөхцөл боломжийг хангах үүднээс усалгааны системийг байгуулж хашаажуулах нь нэн чухал байгаа талаар аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ