Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Сөүл хотноо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-09 19:10:55
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Мишээл экспо” ХХК, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Дунгдэмүнг дүүргийн захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-15-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байна.


Үзэсгэлэнгийн нээлт 4 дүгээр сарын 7-нд болж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд, хатагтай Э.Сарантогос, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Сөүл хотын Дунгдэмүнг дүүргийн Засаг дарга И Пир Хён, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин, Иргэдийн хүч намын дарга Ким Гён Жин болон албаны бусад хүн оролцлоо. Хүндэт зочид Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээс худалдан авснаас гадна бүтээгдэхүүний чанар, стандарт, загвар дизайн дэлхийн түвшинд хүрсэн болохыг арга хэмжээний үеэр онцолжээ.


Үзэсгэлэнд 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг

-  Ноос, ноолууран бүтээгдэхүүн, 

-  Арьс, ширэн бүтээгдэхүүн,

-  Монгол үндэсний хувцас, 

-  Бэлэг, дурсгал, 

-  Хүнсний бүтээгдэхүүн хэмээн төрөлжүүлэн дэлгэжээ.


Холбоотой мэдээ