“Бид зугаалагч биш аялагч" дугуй сонирхогчдын аялал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-05 13:30:51

Дорноговь аймагт дугуй сонирхогчдын  тоо жил ирэх тусам олширч байна. Үүнийг илтгэх дугуй сонирхогчдын чөлөөт аялал есдүгээр сарын 4-нд Сайншанд хотын өмнө зүгт байх жуулчны баазын орчимд  боллоо.  

“Дугуй сонирхогчдын бүлэг”-ээс санаачилсан “Бид зугаалагч биш аялагч" дугуй сонирхогчдын аялалд 12-60 насны нийт 40 гаруй дугуйчин  оролцож 35 км зам туулсан  бөгөөд тэдний 12 нь эмэгтэй аялагч байлаа.

Дугуйчид багуудад хуваагдан буухиа тэмцээн, бартаат замын уралдаан, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж ялагчдыг шагнаж урамшуулсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ