ХЭНТИЙ: 2023 оны шилдэг судлаач эмч нарыг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-31 09:23:40
Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн эмч нарын өдрийг угтан “Судлаач эмч-2023” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулав.

Уг илтгэлийн уралдааны тэргүүн байрт “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2018-2022 онд эмчлүүлсэн Тархины харвалт өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь” сэдвээр мэдрэлийн тасгийн эмч нар болох Н.Отгонсүрэн, Д.Уранчимэг, Ш.Энхмандах, Д.Улаанхүүхэн нарын хамтарсан баг шалгарчээ.
Удаах байруудад “Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн байгууллагын соёлыг тодорхойлох нь” сэдвээр аймгийн нэгдсэн эмнэлгийн магистр эмч нарын баг, “Хөвчрөх үйл ажиллагааны алдагдлыг судалсан үр дүнгээс” сэдвээр мэс заслын тасгийн баг тус тус шалгарсан байна.
Тусгай байрт “Чихрийн шижин хэв шинж-2 өвчнийг хануур засал, хоол эмчилгээтэй хавсруулан эмчилсэн үр дүн” сэдвээр аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2022 онд хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн байдлыг судлах нь” сэдвээр Яаралтай түргэн тусламжийнхан оржээ.
Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийн хүрээнд зохион байгуулсан баярын үйл ажиллагааны үеэр эмч нарт шагнал гардуулав. Үүнд,
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн их эмч Н.Отгонсүрэн, Бэрх тосгоны ЭМТ-ийн Мэс заслын их эмч Н.Энхтулга нар,
-“Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг”-ээр АНЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ө.Бакшагуль, АНЭ-ийн Нүүр амны их эмч Ц.Хишигдаваа, АНЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Т.Зулцэцэг,
“Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг”-ээр ЭМГ-ын Эх, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хүний их эмч Ө.Оюуншүр нар,
“Хан Хэнтийн хүндэт тэмдэг”-ээр АНЭ-ийн даатгалын их эмч Ж.Анхмаа, Оюуны шим ӨЭМТ-ийн эмч А.Ултмар, “Сод дент” шүдний эмнэлгийн Нүүр ам судлалын их эмч Г.Энхбаяр, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Цэрэндолгор нар,
“Хан Хэнтийн алдартан” тэмдгээр АНЭ-ийн Сүрьеэгийн тасгийн их эмч Н.Оюун-Эрдэнэ, Бэрх тосгоны ЭМТ-ийн их эмч А.Баярмаа нар,
Аймгийн “Засаг даргын Жуух бичиг”-ээр АНЭ-ийн чих хамар хоолойн тасгийн их эмч Э.Базаргүр,
Аймгийн Засаг даргын нэрэмжит Шилдэг эмчийн шагналыг Өмнөдэлгэр сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Ц.Ариунтунгалаг, АНЭ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Н.Батзаяа нар тус тус гардан авлаа.
Холбоотой мэдээ