Леонардо Да Винчийн гайхамшигт бүтээлүүдийг сэргээн толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-30 18:55:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн галерейд “Леонардо Да Винчи” бүрэн хэмжээний интерактив үзэсгэлэнг энэ сарын 29-нд нээлээ.

 

Энэ нь ARTE Inspirience Technology-гийн Монголын уран зургийн галерейтэй хамтран зохион байгуулж буй анхны иммерсив үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Энэхүү үзэсгэлэнд хүн төрөлхтөний суут төлөөлөгч, Италийн Сэргэн мандалтын аугаа полимат Леонардо Да Винчийн дахин давтагдашгүй их өвийг бүрэн хэмжээнд дэлгэн үзүүлжээ.

 

“Da Vinci Grand Exhibition” үзэсгэлэн тоон хэлээр:

-800 мкв талбай бүхий Таван үзэсгэлэнгийн танхимд;

-Сэргэн Мандалтын үеийн сэргээн бүтээсэн түүхэн хувцасны үзмэр;

-Леонардо да Винчийн зохион бүтээсэн шилмэл 33 бүтээлийн сэргээн бүтээсэн загварууд;

-Суут Леонардогийн тэмдэглэлийн дэвтрийн шилмэл график бүтээлийн хуулбарууд (Codex Atlanticus)

-Өндөр чанарын арт зотон дээр өргөн форматаар хэвлэсэн Леонардо болон түүний үрэгдсэн бүтээлийн хуулбар бүхий 21 бүтээл,

-Дуу дүрсний гайхамшиг өмнө нь төсөөлж ч байгаагүй хэт өргөн дэлгэцийн мультимедиа прожекшн инстолляци.


Анхны гэх бүхнийг уг үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой.  Үзэсгэлэнгийн төлбөр том хүн 35, оюутан 25, хүүхэд 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Тус үзэсгэлэн тавдугаар сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.



Холбоотой мэдээ