ХОВД: Усны ухаалаг хэрэглээний талаар сурагчдад мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-22 10:13:04

Жаргалант /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. 2023 оны тухайд энэхүү өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ховд аймгийн “Шим ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас хэрэглэгчид болон өсвөр үеийнхэнд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг бол мэргэжил сурталчлах ажил, усны ухаалаг хэрэглээний талаарх сургалт байлаа.                 
              

Иргэд  хөдөлмөрчид,  хүүхэд, өсвөр үеийнхэн  усыг зөв зохистой ашиглаж  арвилан хэмнэх талаар ойлголт мэдээллээ сайжруулснаар цэвэр усны хомсдолоос сэргийлэх, цэнгэг усны нөөцийг нэмэгдүүлэх боломж өргөжих юм.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, шүдээ угаахдаа усыг их хэмжээгээр гоожуулахгүй, аяга ашиглах нь зүйтэй.  

Гурван ам бүлтэй өрхийн гишүүд  өглөө, орой  2 удаа  бүгд  усаа гоожуулан шүдээ угааснаар нэг сард 1000 литр усны үнэгүй  зардал гаргадаг байна.     

Харин шүдээ угаахдаа аяга ашиглавал 108 литр ус хэрэглэдэг. Энэ мэтчилэн өдөр тутмын усны хэрэглээндээ зөв дадал хэвшил нэвтрүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.


 

Холбоотой мэдээ