ӨНӨӨДӨР: УИХ-ын хаврын ээлжит чуулган нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-15 05:52:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын  15-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ. 

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нээгдэнэ.

-Засгийн газрын хуралдаан болно.

11.40 цагт: “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.

11.00 цагт: Эрх чөлөөний талбайд “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг болно.

11.00 цагт: "Туушин" зочид буудалд: Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн анхдугаар Удирдах хорооны хурал болно. Хуралд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Удирдах хорооны дарга, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЕСБХБ-ны ЖДҮ-ийн Санхүүжилт хөгжлийн группын Төв Азийн бүсийн тэргүүн Хольгер Вифель нар оролцоно. Утас: 9904-7909.

12.00 цагт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Нэг цонхны үйлчилгээ"-ны танхимд: Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт болно. 

13.00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд: “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно.

18.00 цагт: СТӨ-нд: “Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно. Утас: 9905-0344.

13.30-20.30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд: Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Гурав дахь тойргийн тоглолтын хуваариар манай улсын баг өнөөдөр 17.00 цагт Туркменистан улсын багтай таараад байна.




Холбоотой мэдээ