ХӨСҮТ: Ковидын өвчлөл тогтвортой буурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-03-07 10:46:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхий дахинд болон Монгол Улсад ковидын өвчлөл тогтвортой буурч байгааг ХӨСҮТ мэдээллээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш ковидын өвчлөл долоо хоногт тав хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна. 9 дүгээр долоо хоногийн мэдээллээр, улсын хэмжээнд ковидын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн долоо хоногт 962 ПСР шинжилгээ хийхэд 2 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 47 дугаар долоо хоногоос ногоон түвшинд шилжсэн. 12 дугаар сарын 21-нээс хойш ковидын нас баралт бүртгэгдээгүй.

ДЭМБ-аас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламжийн тогтвортой байдлыг хангах бодлогын түвшинд хариу арга хэмжээ авахад бэлтгэж ажиллахыг зөвлөж байгаа” гэв.


ХӨСҮТ ковидын тандалтыг үргэлжлүүлэн хийх аж.

Холбоотой мэдээ