Олон Улсын Паралимпийн Хороо Оросын тамирчдын хүсэлтийг хүлээж авсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-01 14:27:05

МОСКВА. /TASS/. Бразилын Рио-де-Жанейро хотод болох 2016 оны Паралимпын наадамд оролцох зөвшөөрөл хүссэн ОХУ-ын 34 тамирчны хүсэлтийг Олон улсын Паралимпын хорооноос хэрэгсэхгүй болголоо гэж спортын  өмгөөлөгч Артём Пацев мэдэгдэв.

Тэрбээр “нийт 34 тамирчны хүсэлтийг буцаасан тул би үйлчлүүлэгчдийнхээ хамт Спортын Арбитрын шүүхэд хандах бодолтой байна” гэжээ.  Спортын Арбитрын шүүх уг гомдлыг 9 дүгээр сарын 4-5-нд хэлэлцээд, 9 дүгээр сарын 6-нд шийдвэрээ гаргах ажээ.

Ирэх сард болох 2016 оны Паралимпын наадамд оролцох зөвшөөрөл авахаар ОХУ-ын Паралимпын тамирчдаас ирүүлсэн 200 орчим тооны хүсэлтийг Олон улсын Паралимпын хороонд хүргүүлсэн гэж ОХУ-ын Паралимпын хороо өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэж байв.    

Олон улсын Паралимпын хорооноос ОХУ-ын Паралимпын хороог гишүүнчлэлээсээ хассан асуудлаар давж заалдсан нэхэмжлэлийг 6-7 сарын дотор Швейцарийн Холбооны дээд шүүх шийдвэрлэх аж.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ