Хүнсний агуулахад гарсан галыг бүрэн унтраав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-12 11:52:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэгт “Алтай” хотхоны баруун талд хүнсний агуулах шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад өчигдөр 19.38 цагт иржээ.


Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги болон Чингэлтэй, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид газар дээр нь шуурхай очин 21.25 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, нийт 8 цаг ажиллаж өчигдөр шөнийн 03:45 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.


Гал түймэр 18х36 метрийн хэмжээтэй агуулахад гарч, 60 тонн орчим хүнс, гэр ахуйн бараа бүхий чингэлгүүд, гурван “Бонго” автомашин шатаж байжээ.

Холбоотой мэдээ