“Toyota” компанийн ашиг буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-09 15:59:31

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн цэвэр ашиг 2022 оны сүүлийн есөн сарын хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 18 хувиар буурч, 1.9 их наяд иенд /14.5 тэрбум ам.доллар/ хүрчээ. Бараа материалын зардал өссөн нь ашиг буурахад нөлөөлсөн байна.


Мөн үйл ажиллагааны ашиг 17.1 хувиар буурснаар 2.1 их наяд иен болсон бол борлуулалт 18 хувийн өсөлт үзүүлж, 27.5 их наяд иенд хүрчээ.


Дэлхий даяар хагас дамжуулагчийн хомсдол үүсээд байгаатай холбогдуулан “Toyota” 2022 оны санхүүгийн жилд үйлдвэрлэх тээврийн хэрэгслийн тоогоо өмнөх төсөөллөөсөө 0.1 саяар бууруулан 9.1 сая болгожээ. Гэхдээ жилийн орлогын төсөөллөө хэвээр үлдээсэн байна.


Toyota” ирэх гуравдугаар сард дуусах санхүүгийн жилд 2.36 их наяд иений цэвэр ашиг олно гэж таамаглаж байгаа нь өмнөх оныхоос 17.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин борлуулалт 14.7 хувиар өсөж, 36 их наяд иенд хүрнэ гэж тооцоолж байна. 

Холбоотой мэдээ