ӨВӨРХАНГАЙ: Томуу, томуу төст өвчлөл буурах хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-07 17:10:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл буурах хандлагатай байна. Өнгөрөгч 7 хоногт амбулаторийн 8318 үзлэгийн 8.2 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар буурсан бөгөөд алаг цоог түвшинд байгаа юм. 


Нийт өвчлөгсдийн 82.2 хувийг 16 хүртэл насныхан эзэлж байгаагаас 64 хувь нь 5 хүртэлх насныхан байна. Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас аймаг, сумын эмнэлэгт 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлжээ.


Одоогоор аймгийн хэмжээнд ковидын халдвар бүртгэгдээгүй байна. Томуу, томуу төст өвчлөл нь хаврын улиралд дахин дэгдэх эрсдэлтэй байдгаас гадна удахгүй сар шинийн баяр болох тул амьсгалын замын цочмог хүнд халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ