Нийтийн тээврийн Ч:63 чиглэлийг маргаашаас өөрчилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
Тухайн чиглэл нь хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчлэх юм.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040
дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдэж байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газраас
мэдээлэв.