Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-30 11:05:23

УИХ-ын ээлжит бус чуулганы мягмар нэгдсэн хуралдаан 51 хувийн ирцтэйгээр 10.30 цагт эхэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд чуулганаар хэлэлцэх асуудлыг гишүүдэд танилцуулж, гишүүдээс санал авсан юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015 оны долдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ