Хан-Уул дүүрэг 11 автомашинаар хог тээврийн паркаа шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-06 12:45:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хог тээврийн үйлчилгээний автомашинуудын паркийг шинэчилж байна. Энэ ажил энэ онд нийслэлийн Хан-Уул дүүргээс эхэлж, тус дүүргээс хэрэгжүүлж буй “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр 11 автомашин нийлүүлснийг хог тээврийн байгууллагад өнөөдөр хүлээгэн өгөв. Энэ нь БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт бага, Хьюндэй” маркийн автомашинууд байна.




Өнгөрсөн хоёр жил тус дүүрэг ОХУ-д үйлдвэрлэсэн, 8 тонн хог шахаж ачих үйлдэлтэй, 4 “КАМАЗ” болон мөн БНСУ-ын “Хьюндэй” үйлдвэрийн, 5 тонн хог шахаж ачих зориулалтын 6 автомашин нийлүүлжээ. Мөн 2022 онд, ОХУ-аас цас, мөс цэвэрлэх, давс, бодис цацдаг, зуны улиралд усалгаа, зам талбайн цэвэрлэгээ хийдэг, хосолмол үйлдэлтэй хоёр автомашинаар хангаж байв. Ингэснээр Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлт, цэвэрлэгээний 23 автомашинаар паркаа шинэчлээд байна.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ