БАЯН-ӨЛГИЙ: Буянт сумын нутагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-23 18:43:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутагт өнөөдөр газар хөдлөлт бүртгэгдлээ.


ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 13.18 цагт болсон бөгөөд голомт нь сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км зайд байжээ.


Газар хөдлөлтийн улмаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй байна.


Ташрамд сануулахад, энэ сарын 16-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс зүүн урд зүгт 34 км зайд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 

Холбоотой мэдээ