СҮХБААТАР: ЭМТ-үүдэд туулах чадвартай автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-17 16:30:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Мөнххаан, Түмэнцогт сумын ЭМТ болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай Ланд-76 автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.


Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарт 2022 онд улс болон орон нутгийн төсөв, олон улсын хандив тусламжаар нийт 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хүрээнд яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд нийт 14 автомашины парк шинэчлэлийг хийгээд байна. Ингэж ЭМТ-үүд түргэн тусламжийн зориулалтын автомашинаар хангагдсанаар хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа илүү сайжирна гэдгийг ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа хэллээ.  

Дээрх ажил УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарын санаачилгаар хэрэгжиж буй бөгөөд үлдсэн сумдын ЭМТ-д ирэх онд мөн адил автомашины парк шинэчлэлийг хийхээр улсын төсөвт хөрөнгийг суулгуулахаар төлөвлөн ажиллаж буй аж.

                                                                                                                 

 

Холбоотой мэдээ