Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага архивын үйлчилгээг цахимжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-16 14:05:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын албан ёсны цахим хуудсаар дамжуулан архивын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2022 оныг “Цахимжуулалт-Шинэ сэргэлтийн жил” болгох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Дээрх зорилтын хүрээнд архивын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм

Цахим хуудсаар дамжуулан архивын үйлчилгээ авах хүсэлт гаргахдаа www.cd.gov.mn хуудаст хандан “Архивын хүсэлт гаргах” цэс рүү нэвтрэн шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж, өөрт хэрэгтэй архивын үйлчилгээний төрлийг сонгох юм.

Архивын ерөнхий газрын даргын “Төрийн архиваас үйлчилгээ үзүүлэх хөлсний хэмжээ”-г тогтоох тухай тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн буюу ажилласан жилийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, хуулбарыг тус тус олгох юм.

Мөн “Архивын баримтыг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах нийтлэг журам”-д заасны дагуу мэдээллийн санд буй цахим баримтаас олгох лавлагааны хариуг нэг  хоногт, цаасан суурьтай болон тусгай төрлийн баримтын лавлагааны хариуг ажлын 1-3 хоногт багтаан олгох зохицуулан тус тус үйлчилж байна.

Холбоотой мэдээ