ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-09 12:06:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Хоршоо хөгжүүлэх сангаас 2021 онд Сайншанд хотын 15 иргэнд 237.6 сая төгрөг, 2022 онд зургаан аж ахуй нэгжид 299.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгож нийт 46 ажлын байрыг шинээр буй болгожээ.

Тус сумын хэмжээнд тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгдсэн бол тариалсан талбай есөн хувиар, ургац хураалт 67.4 хувиар тус тус өссөн гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

“Нарлаг” хүлэмжийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд Сайншанд суманд 920 м.кв талбай бүхий нарлаг хүлэмж байгуулах хоёр иргэний төслийг дэмжиж ЖДҮХС-гаас 47,0 сая төгрөгийг санхүүжүүлснээр 800 м.кв нарлаг хүлэмж байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Ташрамд дурдахад, дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангаж улмаар гадагш хүнсний бүтээгдэхүүн экспортлох бодлогыг манай улс нэн тэргүүний зорилго болгоод байгаа юм.

Холбоотой мэдээ