Олимпод оролцсон дүрвэгчийн статустай тамирчдыг халуун дотноор угтан авав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТНАЙРОБИ. /NHK/. Риогийн Олимпын наадамд оролцсон, Өмнөд Суданаас гаралтай дүрвэгч тамирчдыг кеничүүд халуун дотноор угтан авчээ.
Таван тамирчин лхагва гарагт Риогоос Кенийн нийслэл Найроби хотод очсон байна. Хүмүүс тэднийг ирснийг тэмдэглэн бөмбөр тоглож, бүжиглэцгээжээ.
Дүрвэгчийн статустай 10 хүнээс бүрдсэн багийг Олон улсын Олимпын хороо Олимпын наадамд анх удаагаа оролцуулснаараа Риогийн Олимп онцлогтой болсон билээ.
Уг багийн бүрэлдэхүүнд Сири, Ардчилсан Конго болон Этиопийн дүрвэгчид багтсан байсан юм.
2011 онд тусгаар тогтносон Өмнөд Суданд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээр дээрх таван тамирчин Кени рүү дүрвэсэн байна.
Хэдийгээр медаль хүртэж чадаагүй боловч Олимпод оролцсон дүрвэгчийн статустай анхны тамирчдын тоонд багтсандаа баяртай байгаагаа тэд илэрхийлжээ.
Г.Доржханд