БАЯНХОНГОР: Говийн нутгаар салхи 24м/с давж ширүүсэн, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-18 08:43:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОША-наас цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг ирүүллээ.

Маргааш говийн нутгаар салхи 18-20м/с, зарим үед 24м/с давж ширүүсч шороон шуурга шуурна. Өнөө шөнөөс хангайн уулархаг нутгаар цас орж, цаашдаа хүйтэрнэ.

Энэ сарын 21-нд хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар баруунаас 4-9м/с. 21, 22-нд говийн нутгийн зарим газраар 10-12м/с хүрч ширүүсэж явган шороон шуурга шуурна. 

Бага зэрэг хүйтэрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Баянбулаг, Гурванбулаг сумдын нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, говийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Холбоотой мэдээ