ГОВЬ-АЛТАЙ: Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-16 17:45:39

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын сургалт Алтай хотноо хоёр өдрийн турш боллоо.

11 дүгээр сарын 15-16-нд Ашигт малтмал, газрын тосны газар, ”Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооны хамтран баталсан хөтөлбөрийн дагуу тус  холбооны сургалтын албанаас зохион байгуулж буй сургалт Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад болов.


         

Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд  аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбат, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны орон нутаг хариуцсан зөвлөх Н.Нарантөгс нар оролцлоо.

Энэхүү сургалтад аймгийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор байгуулсан нөхөрлөл, хоршооны гишүүд идэвхтэй оролцож байна.

Сургалтын хүрээнд бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам, бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм болон гарал үүслийг тодорхойлохтой холбоотой эрх зүйн зохицуулалт, гарал үүслийг баталгаажуулах аргачлал, галын аюулгүй ажиллагаа, хувийн хамгаалах хэрэгсэл, түүнийг ашиглах зэрэг бичил уурхайчдад нэн чухал шаардлагатай сэдвүүдээр сургалт явууллаа. Мөн сургалтын төгсгөлд шалгалт авч, сертификат олголоо.

Холбоотой мэдээ