О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн гишүүд төсөв батлах санал хураалтад оролцохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-11 10:00:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэв.


Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар нийт гишүүдэд хандаж ардчилсан шинэ Үндсэн хуулийн протоколыг ямар нэг алдаагүй мадаггүй байдлаар ард иргэдэд хүргэх нь зөв хэмээн үзэж, бүрэн эхээр нь УИХ-ын Parliament.mn сайтад байршуулсан болохыг хэллээ.


Үүний дараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ "2023 оны төсвийг өнөөдөр батлах гэж байна. Ирэх оны төсвийг алдагдалтай батлах гэж байгаа тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төсөв батлах санал хураалтад оролцох боломжгүй.

 

Төсөв батлагдахтай холбогдуулж АН-ын бүлгийн гишүүдээс удаа дараа байр сууриа илэрхийлж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Өнөөдөр ийн олонхоороо түрж төсвийг батлах нь тодорхой боллоо" гэв.

Холбоотой мэдээ