Экспорт, импортын ачааны галт тэрэгний солилцоо нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд, Эрээний боомтор нэвтэрч буй галт тэрэг солилцоо өдөрт 15 болж нэмэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн 10 дугаар сард УБТЗ ХНН-ийн тээврийн хэмжээ өмнөх саруудаасаа өссөн
үзүүлэлттэй байна. Экспортоор Замын-Үүд, Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар
Замын-Үүд өртөөнөөс 428 галт тэрэг Эрээн өртөөнд өгчээ. Үүнд:
- Төмрийн хүдэр ачсан галт тэрэг 88,
- Нүүрстэй галт тэрэг 123,
- Зэс болон бусад ачаатай галт тэрэг 31,
- Транзит чингэлгийн галт тэрэг 99,
- Ачаанаас суларсан хоосон чингэлэгтэй галт тэрэг 87 (4102
вагон).
Импортоор нарийн
царигийн төмөр замаар Эрээн өртөөнөөс 210 галт тэрэг Замын-Үүд өртөө хүлээн
авсан байна. Үүнд:
- Импортын чингэлэг ачаатай 61 галт тэрэг (3398 вагон)
- Транзит чингэлгийн ачаатай 128 галт тэрэг
- Холимог ачаатай 21 галт тэрэг нэвтрүүлэн солилцжээ.
Энэ оны есдүгээр сарын 24-ний өдрөөс дээрх хоёр боомтын өргөн царигийн төмөр
замаар УБТЗ ХНН БНХАУ-ын
талд хоног тутам 14 галт тэрэг өгч эхэлснээр галт тэрэг солилцоо цар тахлын
өмнөх үеийн хэвийн хэмжээнд хүрсэн юм.